Мэдээ мэдээлэл
Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх Сэтгүүлч Дээд Сургуулийн 2017-2018 оны сургалтын төлөвлөгөөнд нэмж тусгасан “Сайн дурын ажил” /Volunteer’s work/ гэсэн хоёр кредит хичээл амжилттай эхэлсэн. Уг хичээлээр оюутнууд сайн дурын ажлын мөн чанарыг ойлгохын сацуу оюутан байх хугацаандаа энэ чиглэлээр хийж хэрэгжүүлэх тодорхой, бодитой төслийг боловсруулах юм.   Дэлгэрэнгүй мэдээллийг гарчиг дээр дарж үзнэ үү.
50 шахам жил “үзэг жолоодож” ирсэн Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, ахмад багш Н.Дариймаа  “Сэтгүүлч мэргэжил - миний бахархал” сэдвээр Сэтгүүлч Дээд Сургуулийн нийт оюутанд лекц уншиж, тус сургуулийн хичээлийн шинэ жилийг нээв.  Дэлгэрэнгүй мэдээллийг гарчиг дээр дарж үзнэ үү.
Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх Сэтгүүлч Дээд Сургууль “Оюутан элсүүлэх журам”-аа шинэчилж, 2017-2018 оны элсэгчдэд таатай боломж олгохоор болжээ. Тус сургуульд шинээр элсэгчийн Ерөнхий шалгалтын оноо 650-иас дээш, тухайн элсэгч нь төлбөрийн чадваргүй тохиолдолд түүнийг төрөл бүрийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах дэмжлэгийг сургуулиас үзүүлэх юм байна. Мөн нийт элсэгчдээс англи хэлний тодорхой түвшин хангасан оюутнуудад зориулан англи хэлний яриа болон бичгийн чадвар нэмэгдүүлэх үнэгүй тусгай курсийг сургуулиас тогтмол зохион байгуулах болжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг гарчиг дээр дарж үзнэ үү.
Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх "Сэтгүүлч" Дээд сургуулийн 10 дахь төгсөлт боллоо. Цөөн бөгөөд чанартай төгсөгчид бол бидний бахархал. Манай төгсөгчид хэвлэл мэдээллийн байгууллагуудад аль хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн тул 100 хувь ажлын байртай байдаг. Магадлан итгэмжлэгдсэн "Сэтгүүлч" Дээд сургууль нь сэтгүүл зүйн бие даасан цорын ганц  сургууль юм. Дэлгэрэнгүй мэдээллийг гарчиг дээр дарж үзнэ үү.  
Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхны дунд зохиогдсон тав дахь удаагийн “Мэтгэлцээн-2017” тэмцээний нэг дэмжигч байгууллагаар Сэтгүүлч Дээд Сургууль ажиллав. Уг тэмцээнд эхний  гурван  байрт шалгарсан 12, 107, суралцагчдад 124 ба 86-р сургуулийн багийн гишүүдэд Сэтгүүлч Дээд сургуульд элсэх эрхийн бичиг гардуулж, төлбөрийн хөнгөлөлт үзүүлэв. Дэлгэрэнгүй мэдээллийг гарчиг дээр дарж үзнэ үү.  
ЕБС-ийн XII дугаар ангийн сурагчид мэргэжил сурталчлах өдөрлөгийн хүрээнд “Сэтгүүлч” дээд сургууль дээр зочлон ирлээ. Тэдэнтэй МҮОНТ-ийн сэтгүүлч Г.Бадамсамбуу, ТВ-5 телевизийн Мэдээний албаны дарга Б.Отгон, Ньюс Эксперт Монголиа www.nem.mn сайтыг үүсгэн байгуулагч, тус сургуулийн төгсөгч Ч.Дашдэлэг нар уулзаж, сэтгүүлч мэргэжлийн онцлог, давуу тал, амжилтад хүрсэн туршлага зэргээсээ хуваалцаж, зөвлөгөө өгсөн юм.  Дэлгэрэнгүй мэдээллийг гарчиг дээр дарж үзнэ үү.
Дэлгэрэнгүй
Мэргэжлийн өндөр түвшинд олон улсын хэмжээнд ажиллах чадвар бүхий боловсон хүчнээр хэвлэл мэдээллийн салбарын эгнээг өргөжүүлнэ.
ХАМТРАН АЖИЛЛАДАГ БАЙГУУЛЛАГУУД

Хаяг: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол Их тойруу-54, УБД 9025001073    

Утас: 70113570

Факс: 976-11-350002

И-мэйл: info@setguulch.edu.mn

Вэбсайт:

Copyright © 2014 Сэтгүүлч Дээд Сургууль. All Rights Reserved.
Developed by Super Assist Systems LLC